Визний тухай мэдээлэл

Австралийн визний танилцуулга

Австрали улсад зорчихын тулд Австралийн виз зайлшгүй авах шаардлагатай.
Австрали улсад оюутны визээр суралцахыг зорьж буй оюутнуудын нас, хүйс харгалзахгүй визэнд хандах эрхтэй ба, оюутны визний материалыг 2016 оны 7 сарын 1-ээс эхлэн онлайнаар авч байна. Австралийн оюутны визийг Австралийн цагаачлалын албаны веб сайтаар орж мэдүүлнэ.
(http://www.border.gov.au)

Оюутны виз (Subclass 500)

– Гэр бүлийн гишүүн дагалдан виз авах боломжтой.
– 2 долоо хоногт 40 цаг ажиллах эрхтэй.
– Австрали улсад үргэлжлүүлэн суралцах боломжтой.
– Нас, хүйс харгалзахгүй бөгөөд гагцхүү суралцах гэж буй зорилгыг харгалзан үзэж виз олгодог.

Визний хугацаа

Суралцах хугацаа Визний хугацаа
10 сараас доош Суралцах хугацаанаас 1 сарын дараа
10 сараас дээш (1сараас-10 сар хүртэл суралцах үед) Суралцах хугацаанаас 2 сарын дараа
10 сараас дээш (11сар, 12 сард хичээл дуусах үед) 3 сарын 15 хүртэл

Оюутны асран халамжлагчийн виз (Ангилал 590)

18-аас доош насны сурагчид Австрали улсад суралцахын тулд гэр бүлийн гишүүн асран халамжлагч эсвэл батлан даах хуулийн этгээд зайлшгүй байх ёстой гэсэн шаардлага тавидаг.
– Энэхүү оюутны асран халамжлагч нь Австрали улсад ажиллах эрхгүй юм.
– Англи хэлний курст долоо хоногийн 20 цагаас хэтрүүлэхгүй, бусад сургалтын хувьд 3 сар хүртэлх хугацаагаар суралцах эрхтэй байдаг.

Визний хураамж (AUD)

*Энэхүү хураамж нь жил бүр өөрчлөгдөх магадлалтай.

Төрөл Хураамж
Оюутны болон Асран халамжлагчын визний хураамж $550
Эрүүл мэндийн үзлэгийн хураамж $300.5
* Гэр бүлийн дагалдагч визний хураамж $410 (18-аас дээш насны)
$135 (18-аас доош насны)
* Австрали дотор 2 дахь удаа виз сунгахад нэмэлт $700

Оюутны визний эрүүл мэндийн үзлэгт орох эмнэлэг

Байршил Эмнэлэгийн нэр Хаяг Холоо барих
Улаанбаатар COC Мэдика Монголиа Баянзүрх дүүрэг, 7-р хороо 15-р Хороолол 4-р байр 464325
464326
464327