Англи хэлний бэлтгэл

Австрали улсад суралцахын давуу тал

Австрали улсад англи хэл суралцах нь зөвхөн хэл сурахаас гадна олон талын агуулгыг илтгэнэ. Австали улсад суралцах явдал нь англи хэл сурахаас гадна сурсан хэлээ амьдрал дээр хэрхэн яаж зөв ашиглах, дадлага туршлага, төсөл хэрэгжүүлэх гэх мэт олон талын зүйлийг суралцах давуу талтай юм.
Австрали улсын боловсролын систем сургалт нь маш сайнд тооцогддог ба орон нутгийн гэж ялгалгүй ижил түвшинд явагддагаараа онцлог юм.

Австрали улсад суралцахын

Олон улсын оюутнууд хамтдаа Австрали улсын түүх соёлоор
дамжуулан англи хэлийг сурч хэлний түвшинээ ахиулах боломжтой

Ерөнхий англи хэл

Англи хэлний сонсох, ярих, бичих, унших чадвар эзэмшинэ. Мөн англи хэлний дүрэм сурахаас эхлээд өдөр тутмын амьдрал дээрх харилцан яриа зэрэгт суралцдаг.

Ахисан түвшний англи хэл

Австрали улсын их сургууль болон коллежид элсэхийн тулд зайлшгүй шаардагдах түвшин юм.
Англи хэлнээс гадна их дээд сургуулийн боловсролын системийн арга барилд суралцахад тус дөхөм болдог. Жишээ нь: Группээр хичээллэх, бие даан суралцах, дадлага хийх, эсээ бичих зэрэгт суралцах гэх мэт.

Олон улсын англи хэлний шалгалтанд бэлтгэх курс

Австрали улсын Цагаачлалын албанаас хүлээн зөвшөөрөгддөг англи хэлний IELTS TOEFL, Cambridge Occupational English гэх мэт шалгалтанд бэлтгэх курс юм.
Шалгалтанд бэлтгэх курсын хувьд хэлний түвшин нь тодорхой шатны болзлыг хангаж байж элсэх боломжтой бөгөөд өөрийн зорилт болон онооноос хамаараад тохирсон хугацаанд суралцдаг.

Англи хэлний багш

Англи хэлнээс бусад хэлтэй орны оюутнуудад зориулсан англи хэлний заах ур чадварт суралцах курс юм.

Богино хугацааны англи хэлний курс

Сурагчдын амралт болон аялалын визтэй гэх мэт богино хугацаанд англи хэл сурахыг хүссэн хүмүүст зориулсан түүх соёлыг хамарсан англи хэлний богино хэмжээний курс юм.

Ерөнхий боловсролын сургуулийн бэлтгэл курс

Австрали улсын Ерөнхий боловсролын сургуульд элсэн ороход шаардагдах англи хэлний курс юм.
Анхан шатны англи хэлнээс гадна Австарли улсын ерөнхий эрдмийн мэдлэгийн хичээлээс англи хэл дээр үздэг.

Англи хэлний курст элсэх явц