
Australian Qualification Framework-AQF систем нь Австрали улсын боловсролын зэрэг олгох систем юм.
Ерөнхий боловсролын сургуулиас эхлээд Коллеж (VET), Их сургууль, Магистерийн сургалтыг 12 орны боловсролын системийн адилаар явуулдаг.



AQF- ийн давуу тал
AQF- ийн давуу тал нь шат ахиулан боловсролын зэрэг олгон төгсөхөд бэлтгэдэг.
(RPL- Өмнөх суралцсан оноог дараагийн шатанд дүйцүүлэн тэнцүүлэхийг хэлнэ.)
Дүйцүүлэн тэнцүүлэх системийн дагуу сургалтын хугацааг өөрчлөх болон дараах түвшин руу шилжүүлэх боломжтой. Австрали улсын ахлах сургууль төгссөн гэрчилгээ нь ямарч улсад очсон хүлээн зөвшөөрөгдөх ба дараах түвшний их дээд сургуулиудад элсэх эрхтэй болдог.
Сургууль тус бүр (PRL)-ийн дүйцүүлэн тэнцүүлэх байдал нь харилцан адилгүй байх ба элсэх заавар, тавигдах шаардлага нөхцлөөс хамаарч харилцан адилгүй байдаг ба маш сайн нягталж үзэх шаардлагатай байдаг.
Мөн ямар нэг ажилд орох шалгуурт улс бүрийн оюутнуудын түвшинг тодорхойлоход хялбар болгож өгдөг.
Гадаад ажил олгогч нь ямар сургууль ямар зэргийн сертификат эзэмшсэнийг үндэслэн түүнд тохируулан ажил олгодог.
Оюутан сурагчид ажил мэргэжил сонгоход AQF нь өөрт тохирсон төрөл бүрийн сонголт хийхэд тус дөхөм болдог ба AQF нь ажлын дадлага чадвар олгоход чиглэсэн байдаг тул ирээдүйн амьдралаа төлөвлөн дээшлүүлэхэд тус дөхөм болж өгдөг.
Сургалтын төрөл AQF-ийн түвшин
AQF нь сургалтаас хамаараад ахлах сургуулийн сургалт, мэргэжлийн сургалт, их сургуулийн сургалт гэж ангиллагддаг.
Тус бүрт тохирсон сертификат, диплом олгодог.

Ерөнхий боловсролын сургууль
Ерөнхий боловсролын сургуулын 6,7-р анги хүртэл (Primary School), 12-р анги хүртэл (Secondary School) гэж хуваадаг.
Secondary School-ийн 10-р анги хүртэл ерөнхий эрдмийн мэдлэг олгох ба 11, 12-р ангийн программ нь их дээд сургуульд элсэхэд бэлтгэхэд чиглэгдсэн байдаг.
Ахлах ангийн сургалт болон гэрчилгээ
Ахлах ангийн сургалт нь төрөл бүрийн мэргэжлийн талаарх ойлголт авах, их дээд сургуульд элсэхэд бэлтгэх байдлаар явагддаг. Ахлах сургууль төгсөхөд төрөл бүрийн бичгийн шалгалт, улсын шалгалтын дүнд гэрчилгээг олгох ба шалгалтын үнэлгээнээс хамаарч их дээд сургууль, коллежид элсэх түвшин нь тодорхойлогддог.
Ахлах дунд сургуулийн сургалт дууссаны дараа их сургуулийн элсэх шалгалт өгсөн сурагчдад сертификат олгодог.
Муж тус бүрийн байдлыг харуулвал:
Ахлах дунд сургууль | |
---|---|
Австрали улсын нийслэл (ACT) | ACT 12 жилийн гэрчилгээ |
New South Wales (NSW) | HSC Ахлах сургууль төгссөн гэрчилгээ |
Northern Territory(NT) | NTIC Сургалтын гэрчилгээ |
Queensland (QLD) | Ахлах сургууль төгссөн гэрчилгээ |
South Australia (SA) | SACE сургалтын гэрчилгээ |
Tasmania (TAS) | TCE сургалтын гэрчилгээ |
Victoria(VIC) | VCE Виктория сургалтын гэрчилгээ |
Western Australia (WA) | WA Сургалтын гэрчилгээ |

Тусгай мэргэжил олгох сургалт болон ур чадварын сертификат /Коллеж/
Австрали улсад тусгай мэргэжлийн сертификат I~IV, Диплома болон ахисан шатны дипломагийн хамт 6 төрлийн сертификат байдаг. Энэхүү мэргэжлийн сертификатыг авахыг зорьж буй сурагчид нь Австрали улсын аж үйлдвэрийн жишгийг даган дадлагаждаг.
Сертификат I~IV
– Онцгойлох болон дээд зэргийн түвшний зэрэг олгохын тулд урт хугацааны сургалтанд хамруулдаг.
– 12 долоо хоног хүртлэх төрөл бүрийн хугацаагаар сертификат I~IV хүртэл 4 зэрэглэлийг олгодог.
Мэргэжлийн төрөл олон байх тусам сургалтын дүнд олон төрлийн мэргэжлийн мэдлэгийг олж авахад тус дөхөм болдог.
Сертификат I (1~6сар)
Мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх суурь мэдлэг олгох сургалт / Сурагчдыг мэргэжлийн ур чадварт бэлтгэх сургалт
Сертификат II (6~8сар)
Суурь мэдлэг дээр тулгуурлан илүү гүнзгийрүүлэн суралцах
Сертификат III (12сар)
Техникийн мэдлэг чадвар болон удирдах чадварыг эзэмших мөн шинэ орчинд зааварчлах чадвар эзэмших, түүнчлэн багаар хамтарч ажиллах чадвар олгох сургалт
Сертификат IV (12~18сар)
Сурагчдад өргөн цар хүрээтэй гүнзгийрсэн шатны чадвар олгох сургалт
Ажлын ур чадварын үнэлгээ болон дүн шинжилгээ хийх чадвар, удирдах чадвар гэх мэт
Дипломын зэрэг (18~24)
Ажилд холбогдох удирдлагын ур чадвар болон шийдвэр гаргах чадвар мөн мэргэжлийн чадвар олгох зорилготой.
– Курс болон сурагчын суралцах байдалд тааруулан 1 ~ 2 жилийн коллеж юм.
– Сертификат эзэмшсэний дараа гүнзгийрүүлсэн шатны мэргэжилээ дээшлүүлэн эзэмшихэд чиглэгдэнэ
– Сертификат эзэмшсэний дараа их сургуулийн 2 жилийн сургалттай дүйцэхүйц хүлээн зөвшөөрөгдөх ба гадаад руу мэргэжилтнээр явах хүсэлт гаргах эрхтэй болно.
Дипломын зэргийн дараа ахисан түвшний диплома 2~3жил (Advanced Diploma)
Өөрийн зорилго чиглэл ур чадвар сонирхолд тохируулан ямар төрлийн түвшний сургалтанд суухаа төлөвлөх нь чухал байдаг.
– Дипломийн зэргээр төгссөн тохиолдолд 1 жил ба түүнээс бусад үед 2~3 жилээр төгсөх Дипломын дээд ангилал юм.
– Эликтроник, Архитектур, Шинжлэх ухаан, Менежмент зэргийн салбарт их сургуулийн 2~3 жилд дүйцүүлэн суралцах боломжтой.
Их сургуулийн сургалт болон диплом
Австрали улсын бакалаврын зэрэг нь их сургуулийн анхан шатны зэрэг гэсэн үг. Их сургуулийн сургалт нь ихэвчлэн тухайн мэргэжлээ дагнасан бөгөөд системтэй, гүнзгий мэдлэг олгоход чиглэдэг. Илүү мэдлэг чадварт суралцан түвшинээ дээшлүүлэх зорилготой оюутнууд нь магистрын сургалтанд суралцдаг.
Бакалаврын сертификат, бакалавр, магистрын сертификат, магистрын зэрэг, докторын зэрэг гэх мэт 6 төрлийн сертификат, диплом олгодог.
Бакалаврын зэргээс Докторын зэрэг хүртэл 6 түвшин байдаг.
Их сургуулийн курс (Undergraduate Course)
– Хэрэв Австрали улсын ерөнхий боловсролын сургалт эзэмшсэн бол ахлах сургуулийн 2 жилийн төгссөн байдлаас их сургуульд элсэн орж болох ба Австрали улсын их сургуулийн 1-р курс төгссөн болон Техник мэргэжлийн сургууль төгссөн сурагчид нь ижил мэргэжлээрээ их сургуульд элсэн орохдоо элсэлтийн шалгалт өгч, ахлах сургууль төгссөн гэрчилгээгээрээ элсэх боломжтой.

– Бакалаврын сертификат /2 жил/
Ахлах сургууль төгссөн гэрчилгээ болон Сертификат III, IV- тэйгээр элсэх боломжтой.
Мэргэжлийн ур чадварт суралцан дээд зэргийн диплом эзэмшихийн тулд судалгааны ажил болон эрдэм шинжилгээний ур чадварыг онцлон суралцдаг.
Ахлах сургууль болон коллеж / Техник мэргэжлийн сургууль/ Коллеж төгссөн байх
– Бакалаврын 3, 4 жил
Их сургуулийн үндсэн мэргэжил эзэмших
4 жилийн сургалт нь бакалаврын дээд түвшний дипломыг эзэмшинэ гэсэн үг юм.
– Магистрын сертификат /6 сар/
Магистрын сертификат нь бакалаврын сургалтаас аль хэдийн олж авсан өөрийн мэдлэг чадварыг дээшлүүлэхэд чиглэнэ. Мөн мэргэжлийн чиглэлээрээ мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх сургалт юм.
– Магистрийн дэд зэргийн диплом /12 сар/
Бакалаврын сургалтын системтэй ижил заалттай мэргэжлийн чиглэлээр гүнзгийрүүлэн суралцах
Магистрын сертификат олгох курс (Postgraduate Course)
– Бакалавраас дээш зэрэгтэй бол өөр мэргэжлийн магистрт бэлтгэх оюутнуудад магистрын курст суралцахад дөхөм болгох бэлтгэл курсын нөхцөлтэйгөөр англи хэлний курстэй хамтруулан элсэх боломжтой.
– Магистр 1~2 жил
Мэргэжлийн тодорхой чиглэлээр мэргэжлийн ур чадвар эзэмших ба судалгааны ажил болон, үр дүнгийн гүнзгийрүүлсэн үе шат юм.
Master or Doctor Course
– Coursework нь : Бакалавр болон Магистрын сертификаттай элсэх эрхтэй
– Research болон докторын зэрэгт элсэхийг хүсвэл : Маш сайн голчтой болон (Honor Degree) магистрын зэрэгтэй байх
– Судалгааны магистр болон бакалаврын зэрэгтэй бөгөөд судалгааны ажлын туршлагатай өндөр голчтойгоор элсэх
– Докторын зэрэг 3 жил
Австрали улсын их сургуулийн мэргэжил эзэмших хамгийн дээд түвшний курс юм.
Тодорхой салбарын анхан шатны онол дээр үндэслэн судалгааны ажил явуулах, төсөл дэвшүүлэх, эрдэм шинжилгээний ажил болон лабораторийн судалгаа шинжилгээ гэх мэтийг хийдэг.
AQF-ийн бусад төрөл
Мөн AQF-ээс гадна гадаад оюутануудын хамрагдаж болох курсууд байдаг. Энэ курсийн ихэнх нь шилдэг сургуульд элсэхийг хүссэн сургалтын хөтөлбөр болон, AQF шилжин элсэхийг хүссэн дунд шатны үүргийг гүйцэтгэдэг.Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Австрали улсын албан ёсны сайтаар авахыг хүсье! Мөн Австрали улсад суралцаж буй оюутнууд болон ирэхээр төлөвлөж буй хүмүүст зориулсан мэдээллүүдийг хүргэж буй болно.