Бага дунд сургууль

Австрали улсад суралцахын давуу тал

Англи хэлний ур чадвар

Австрали гэх мэт үндсэн англи хэлтэй улсад суралцах эхний шалтгаан нь англи хэлээ сайжруулах явдал юм. Англи хэлийг бага наснаасаа эхлэн суралцах тусмаа илүү сайн сурдаг ба бага сургуулийн 1-р ангиас эхлэн эцэг эхчүүд анхаарч судалж эхэлдэг.

Аюулгүй орчинд суралцах

Бусад улсуудтай харьцуулахад Австрали улсын насанд хүрээгүй хүүхдийн сургалтын виз нь өндөр шалгуурыг давж байж олгогддог. Энэ тухайн улсын хуулийн дагуу насанд хүрээгүй хүүхдийн аюулгүй байдлыг юун түрүүнд чухалчилж үздэгтэй холбоотой бөгөөд улсын болон хувийн сургууль гэж ялгалгүй тавигдах шаардлага нь ижил байдаг.

Цаг агаар уур амьсгал

Австрали улс нь жилийн 4 улиралтай бөгөөд өвөл нь хасах хэм рүү ордоггүй, зун нь хуурай уур амьсгалтай ба цэвэр орчин эрүүл байгальд амарч зугаалахад тааламжтай байдаг.

Системтэй өндөр чанартай сургалтын орчин

Олон улсын оюутнуудын суралцах курс, багш болон суруулийн захиргаа бүгд хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Сурагчдыг бие даан шийдвэр гаргах арга замд зааж сургах бөгөөд сурагч бүрийн хувийн онцлог чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн сургалт явуулдаг.

Элсэлт

Австрали улсын хичээлийн жил нь 1 сард эхэлдэг ба жилд 4улиралд хуваагдан явагддаг. (1сар, 4сар, 7сар, 9сар)

Австрали улсад насанд хүрээгүй хүүхэд суралцахад заавал мөрдөгдөх
Асран хамгаалагчын систем

Насанд хүрээгүй 18-аас доош насны хүүхдийг Австрали улсад суралцуулахын тулд батлан даагч зайлшгүй шаардлагатай байдаг.
12-оос доош насны хүүхдийн хувьд зайлшгүй асран халамжлагч шаардлагатай байдаг. Эцэг эх болон төрсөн ах дүү байж болох ба батлан даагч нь 13-аас дээш настай байх ёстой.
Асран халамжлагч гэдэг нь насанд хүрээгүй, бага насны хүүхдийг Австралид суралцах хугацаанд аюулгүй байдлыг хангах тусгай зөвшөөрөгдсөн зөвшөөрөлтэй батлан даах хүнийг хэлдэг.

Асран халамжлагчийн виз (Guardian Visa) – Ангилал 590

Австрали улсад суралцахаар төлөвлөж буй 18-аас доош насны хүүхдийн эцэг эхийн аль нэг нь хамт явах тохиолдолд хүүхдийн суралцах хугацаанаас хамаарч визны хугацааг олгодог.
Асран халамжлагчийн визээр Австрали улсад албан ёсны хуулийн дагуу оршин суух ба 3сар суралцах боломжтой бөгөөд хуулийн дагуу ажиллах эрх нь нээлттэй бус юм.

Австрали улсын боловсролын систем

Австрали Монгол Нас
Бага сургууль Year 1 ~ 6-р анги Бага анги 1~4-р анги 6~9 нас
Ахлах сургууль 7-р анги Дунд анги 5~9-р анги 10~14 нас
8-р анги
9-р анги
10-р анги Ахлах анги 10~12-р анги 15~17 нас
11-р анги
12-р анги
Коллеж Certificate III
Certificate IV
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 1~2,5 жил 18-аас дээш болон 9-р анги төгсөгч
Diploma
Advanced Diploma
Диплом Ахисан шатны диплом
Их сургууль Бакалавр
1~3 жил
Ерөнхий
1~4 жил
IT болон инженер, дизайн гэх мэт
1~5 жил
Анагаах
Их сургууль Бакалавр 1~4 жил
Магистр
1~2 жил
Их сургууль Магистр 1~2жил
Доктор
1~3 жил
Их сургууль Доктор 1~2 жилээс дээш