Бизнес Коллеж / TAFE

Мэргэжил олгох сургалт, Их сургууль

Австрали улсын сургалтын систем нь дадлага туршлагыг үндэс болгон сурагчдын сонирхолд чиглэсэн сургалт явуулах ба ажлын байранд гарч ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн байдаг.
Ийм мэргэжлийн сургалт үйдвэрлэлийн төвийг VET гэж нэрлэдэг. Үүнд засгийн газрын харъяа TAFE гэж нэрлэдэг улсаас дээгүүрт хүлээн зөвшөөрөгдсөн сургууль болон бусад хувийн төсвийн Коллежуудыг хамрагддаг.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургалт нь дадлага дээр үндэслэн сурагчдын ирээдүйд чадварыг эзэмшүүлж дадлага олгодог. Аж үйлдвэр дээр биечлэн дадлага хийх ба төгсөгчид төгсмөгцөө ажиллах бүх нөхцөл бололцоогоор хангагдсан байхад чиглэсэн сургалт явуулдаг онцлогтой.

Мэргэжлийн сургалт явуулдаг сургуулиуд болох TAFE-ийн элсэлт болон сургалтын явц нь оюутны онцлогт тохирсон харилцан адилгүй байдаг.

Мэргэжил олгох сургалт, Их сургууль

Дэлгэрэнгүй мэдээллийг тусгайлан авахыг хүсье!

Элсэх

1. Мэргэжил болон сургууль сонгох

2. Элсэх

Бүртүүлэх болон бусад шаардагдах материалыг бэлтгэн бүртгэл дуусахаас өмнө өгч бүртгүүлэх
<Шаардагдах материал>
Элсэх өргөдөл, Ерөнхий боловсролын гэрчилгээ болон дүнгийн хуулга /анли хэл дээр/, IELTS болон TOEFL-н шалгалтын оноо, гадаад паспортын хуулбар, тухайн нөхцлөөс хамаарч урилга болон зорилго бичих гэх мэт
Англи хэлний олон улсын шалгалтын оноогүй тохиолдолд ангил хэлний курсын сертификат болон сургуульд шалгалт өгөх
Урлаг болон уран зураг, дизайнар гэх мэт мэргэжилээр элсэхийг хүсвэл хийсэн бүтээлээсээ өгөх ба, хөгжмийн сургуульд элсэгч нь бичлэг хийж өгөх шаардлагатай гэх мэт мэргэжилээс хамаарч өөр өөр байдаг.

3. Элсэх өргөдөл

Элсэх өргөдөл өгсний дараа хариу ирэх хугацаа нь сургууль бүр өөр байдаг.
Ихэвчлэн 2~3 долоо хоногт багтан хариу ирүүлдэг.

4. Сургалтын төлбөр төлөх

Сургуулийн гэрээ бичиг болон сургалтын төлбөрийн талаарх тусгасан захиа ирмэгц гарын үсэг зурж сургалтын төлбөр төлсөн баримтын хамт явуулахад сургуулийн батламж бичгийг ирүүлдэг.

5. Виз мэдүүлэх/ Явах бэлтгэл

Сургуулийн батламж болон CoE-ийг авсны дараа бусад шаардлагатай материалуудыг бэлтгэн визэндаа хандана.

Мэргэжилүүд:

Бизнес/ Эдийн засаг

Зочид буудал / Аялал зуучлал

Авто болон Онгоцны засвар үйлчилгээ

Тогооч/ Нарийн боовчин

Кино, видео / аудио дуу

График / Дизайн/ Загвар

Pathway – ээр их сургуульд үргэлжлүүлэн сурах:

Мэргэжлийн сургалт үйлдвэрийн курс төгсөн их дээд сургуульд 2 жилээр үргэлжлүүлэн суралцаж болдог.
Ингэж суралцах боломжтой курсийг University Pathway болон Uni Link гэж нэрлэдэг.
Их дээд сургуульд шууд элсэхээс илүү TAFE / College-ийг төгссөний дараа элсэх нь олон давуу талтай байдаг. Жишээ нь их сургуульд шууд элсэхээс англи хэлний шаардах оноо нь арай бага ба сургалтын төлбөр мөн хямд тусдаг.
Энэхүү сертификат нь Австрали улсад хүлээн зөвшөөрөгдөж чаддаг. Их сургуулийн гэрчилгээний зэрэгцээ мэргэжлийн сургалт үйлдвэрийн гэрчилгээгээр ажиллах боломжтой байдаг.