Бидний санал болгох тусгай мэргэжил эзэмшүүлэх сургууль
Австрали нь байгалийн гаралтай бүтээгдэхүүн болон шинэ ургамал ногоо элбэг байдаг улс юм. Үүний дээр олон орны хүмүүс суурьшин олон төрлийн хоолны соёл нэвтэрсэн улс бөгөөд ялангуяа Европ хоол түлхүү хэрэглээ болсон байдаг учир Европ хоолны тогооч нь илүү эрэлт хэрэгцээтэйд тооцогддог.
Дэлхийд танигдсан сургууль болох Le Cordon Bleu-тэй адил Австралийн мэргэжил олгох сургууль болох TAFE нь гал тогоо байгууламжаараа дэлхийд гайхагддаг юм.
Тогооч мэргэжлийн онцлог нь дадлага туршлага маш чухал байдаг. Бусад улсын оюутнуудын хувьд хуулийн дагуу ажиллаж дадлага олж авна гэдэг маш хэцүү байдаг. Гэвч Австрали улсын хувьд олон улсын оюутнууд 2 долоо хоногт 40 цаг ажиллах эрхтэй байдаг учир сурсан зүйлээ амьдрал дээр ашиглан дадлагажин ажиллахад тус дөхөм болдог.
Тогоочын сургуулийн сургалтын төлбөр нь бусад мэргэжил олгох сургуулийн төлбөрөөс илүү үнэтэй байдаг (Дадлага болон материалын төлбөр нэмэгддэг) боловч Австралид нэн шаардлагатай мэргэжлийн жагсаалтанд орсон тусгай мэргэжил гэдэг утгаараа Австралид удаан хугацаагаар амьдрах хүсэлтэй болон Австралийн иргэн болохийг зорьж буй хүмүүст бас нэгэн боломжийг олгож байдаг давуу талтай мэргэжил юм.
Австралийн Chef нь бусад орны тогоочтой харьцуулахад цалингийн хэмжээ болон ажиллах нөхцөл болон эрүүл ахуй зэргээр илүү ба хөдөлмөрийн хууль зэргийг сайтар сахиж байдгаараа дээгүүрт тооцогдож байдаг.
Бидний санал болгох тусгай мэргэжил эзэмшүүлэх сургууль
Таны зорилго нөхцөлд уялдуулан тогоочын сургуульд бүртгүүлэхэд бид байнга туслахад бэлэн байна.

Тогооч мэргэжил олгох сургуулиуд:
– William Blue
– Evolution
– Kenvale Institute
– Academia International
– Kingston International College
– Stanley College
– Homes Institute

























